ОРХОН: Бүрэнбүст уулын энгэрт 30000 ширхэг мод тарина

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бүрэнбүст уулын энгэрт 30.000 ширхэг мод тариалахаар “Нэг иргэн Нэг мод” аяныг эхлүүлээд байгаа ажээ. Тус газарт мод тариалсанаар Баян-Өндөр сумын гэр хорооллын багуудын 62597 иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, усны их ундаргыг сайжруулах, түүнчлэн байгаль дэлхий, эх газартаа цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлоос сэргийлэх зорилготой юм.

“Нэг иргэн Нэг мод” аянд иргэд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд, сургууль цэцэрлэгийн хамт олон идэвхтэй хамрагдаж өнгөрсөн амралтын өдрүүдэд 4500 ширхэг хар мод, хайлаас, шинэс, улиас, саваа бургас, шар хуайс зэрэг зургаан төрлийн модыг тариалж байгууллагынхаа нэрэмжит төглийг бий болгожээ.

Мод тариалах хугацаа энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 19-ны өдрийг хүртэл тариалахаар төлөвлөсөн байна. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн санаачилгаар нэгдэн мод тариалах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.49) 2019 оны 12 сарын 20

Зам тавиад ургахгүйээ

0  |  0
Хойд-Гойд(202.55.188.88) 2019 оны 10 сарын 10

хужиртай газар мод ургахгүй эээ

0  |  0
Иргэн(64.119.23.75) 2019 оны 10 сарын 10

Мод тариад тогтмол услахгүй бол дэмий ажил болно шүү. Хүнд харуулах биш усандаа ойр газар тариад жилээс жилд ахиулж таримаар санагддаг.

0  |  0
Top