АНУ-ын Сан Диего хотноо энэ сарын 04-06-ны өдрүүдэд /2019.10 сар/ “San Diego open-2019” хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээн болсон. Тус тэмцээний 64 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин мөнгөн медаль хүртлээ.
ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм.
Сэтгэгдэл ( 0 )