Loce: “Диско муужгай” дээр бүгд бүжиглэнэ гэдгийг мэдэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд трэнд болж буй “Диско муужгай” дууг дуулсан Loce буюу Б.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Эхлээд өөрийгөө тодорхой танилцуулахгүй юу?

-Намайг Батгэрэлийн Энхтүвшин гэдэг. 22 настай. СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцдаг. Чөлөөт уран бүтээлч. Loce нэрээр бүтээлээ туурвидаг.

-Хэзээнээс уран бүтээл туурвиж эхэлсэн бэ?

-Би 2016 оноос хөгжмийн бүтээл хийж эхэлсэн. Тухайн үед “Backyard” шоунд оролцож, үе тэнгийнхээ залуучуудтай хамтарч “Unbox” студи байгуулж байлаа. Одоо бол ямар нэгэн хамтлагт харьяалагддаггүй.

-Сүүлийн хэдэн хоног “Диско Муужгай” дуу олны ярианы сэдэв болж байна. Дууны бүтсэн түүхийг бидэнтэй хуваалцаач?

-“Диско муужгай” дууг Тэнгис буюу уран бүтээлийн нэр нь 168 гэх найзтайгаа хамтарч хийсэн. Зүгээр л иймэрхүү дуу хийвэл ямар вэ гэсэн яриан дундаас бүтсэн гэж хэлж болно. Оросын “deep techno” стилийг орчин цагийн хөгжмийн өнгө аястай уусгаж бүтээсэн. Энэ нь нэг талаар шинэ зүйл болсон гэж бид хоёр бодож байгаа. Дууны ая бэлэн байсан л даа. Аян дээр нь 168 бид хоёр хамтарсан. Анх дуу хийж байхдаа утсан дээрээ бичсэн байснаа өөрийнхөө инстаграмд оруулсан байсныг хүмүүс авч сошиалаар тараасан байна лээ.

-Бүтэн дуу нь сүүлд цацагдсан гэсэн үг үү?

-Тийм. Official Video сүүлд цацагдсан. Тэр бичлэг дээр дууны нэг хэсэг л байсан гэсэн үг.

 

 

-Дууны нэр яагаад заавал “Диско Муужгай” гэж?

-Диско гэдэг үг өөрөө их гоё үг. Бидний үеийн залууст хуучны танил шиг дотно мэдрэмж төрүүлдэг. Одоо бол энэ үг хэрэглэгдэх нь ховор болсон. Диско гэхээр цаанаа л гэрэлтэж, гялалзсан зүйлийг, хөгжмийг илэрхийлдэг. Энэ дууг бид хоёр хэнд ямар ч зүйлийг ойлгуулах гэж хийгээгүй гэдгийг хүмүүст хэлэх хэрэгтэй байх. Бидний дууг сонсоод, аялгууг нь мэдрээд зүгээр л бүжиглэхийг хүсэж байвал л болоо. Муужгай гэх үгнээс өөр юу хүсэх юм бэ. Уг нь бага ч гэсэн нийгмийг стрессээс салгах гэж хичээсэн боловч зарим хүмүүс эсрэгээрээ нэмж стрессдээд байгаа нь онцгүй санагдсан. Монголд хөгжим хөгжиж байгаа, үүнийг бизнес болгох, олон улсад гаргах цаг нь ч болсон.

-Залуу уран бүтээлчдийн хийсэн зүйлээ өмгөөлөх нэг үг нь бүтээснийг минь зүгээр л мэдэр, хөгжилтэй бай, бид юуг ч ойлгуулахыг хүсээгүй гэдэг. Энэ талаар шинэ, залуу уран бүтээлчийн хувьд юу гэж бодож байна вэ?

-Би сүүлийн зургаан жил хөгжим хийж байгаа. Энэ хугацааг зөвхөн дуу хийж сурахын тулд зарцуулсан. Хөгжим гэдэг нэг талаараа бизнес. Маркетинг, менежмент, продюсер гээд бүх талаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд хийсэн дуундаа сэтгэл хангалуун байгаа. Өмнө нь хэзээ ч хийсэн зүйлдээ ийм сэтгэл хангалуун байж үзээгүй. Энэ удаад “Диско муужгай” гэдэг дуу гаргасан ч цаашдаа хөгжмийн өөр урсгалаар дуу хийнэ, ямар нэгэн урсгалд баригдахгүйгээр. Би нэг талаар их хуучинсаг сэтгэлгээтэй хүн л дээ. Хуучны хөгжмийн урсгалыг орчин үетэй хольж шинэ зүйл гаргаж ирэх сонирхолтой. Мөн муужгай гэж дуулсан ч утга санааг нь ерөөсөө өмгөөлөөгүй. Энэ бол зүгээр л муужгай. Муужгай нь юуг ч илэрхийлсэн байж болно. Хүн яаж хүлээж авах нь дурын асуудал. Энэ дуун дээр зүгээр л бүжиглэ. Бүжиглэхгүй бол орхи. Гэхдээ миний дуун дээр бүгд бүжиглэж байгаа гэдгийг би мэдэж байна.

-Кино найруулагч мэргэжлээр суралцдаг байж яагаад хөгжим рүү орсон юм бэ?

-Урлагийн хүн бүх л зүйлийг чадах ёстой гэж боддог. Миний туйлын зорилго хөгжмийн продюсер болох. Одоо бол уран бүтээлээ туурвиж, туршлага хуримтлуулахыг хичээж байна. Ирээдүйн хөгжмийн урлагт чадварлаг, мэргэжлийн боловсон хүчин болохыг хүсдэг.

-Дуу цацагдаж, хүмүүс мэддэг болсны дараа гэр бүл нь хэрхэн хүлээж авав?

-Миний ард гэр бүл маань байдаг учир би өөртөө итгэдэг. Өөрийгөө олох, мэдрэмжээ хөгжүүлэх тал дээр аав, ээж хоёр минь намайг их дэмждэг л дээ. Манай ээж “Диско муужгай” дууны клипийг хийхэд хүртэл дэмжиж байсан.

-Дууны тухайд хүмүүс ямар сэтгэгдэл их илэрхийлж байна?

-“Диско муужгай” дуу хүмүүст таалагдаж, трэнд болж байна. Энд бас бидний хийсэн маркетинг гэж бий. Түүнээс гадна хувь хүмүүс, албан байгууллага дууг маань ашиглаж өөрсдийн маркетингаа хийж, хандалт авч байгаа нь таалагдаагүй. Тэр талаар нь хэлэхээр тоодоггүй юм байна лээ.

 

-Тэгвэл оюуны өмч талаасаа эрх зөрчигдсөн гэж үзэж байна уу?

-Уран бүтээлчид оюуны өмчид анхаардаг, өөрсдийн хийсэн оюуны бүтээлээ хамгаалдаг хүмүүс баймаар байна. Монголд уран бүтээлчдийн зохиогчийн эрх маш их зөрчигддөг юм шиг санагддаг. Нэг талаар уран бүтээлчид оюуны өмчийн талаар мэдлэггүйтэй холбоотой байх. Яг л бидний дууг бэлэн болоогүй байхад олон хүн бичлэг тарааж, хэдийн үзчихсэн байсан шиг.

-Уран бүтээлч, урлагийн хүн гэж өөрөө их ярьж байна. Уран бүтээлч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Бүх зүйл анх байсан шигээ байдаггүй. Магадгүй дараа нь би өөр нэг ярилцлага дээр энэ талаар огт өөрөөр хариулсан байж болохыг үгүйсгэхгүй.  Миний бодлоор уран бүтээлч гэдэг өөрөөсөө өөрийгөө олж, таньж, нээж чадсан хүнийг хэлдэг юм болов уу. Чи тийм байх ёстой, тэгвэл чи өөрийгөө олно гэх хэвшмэл дүрмийн дагуу бус. Заримдаа салхинаас ч өөрийгөө мэдрэх үе бий шүү дээ. Уран бүтээлч хүн мэдрэмжээ л дагах ёстой гэж боддог. Би мэдлэгтэй байхаас мэдрэмжтэй байхыг эрхэмлэдэг хүн.   

 -Одоо өөр юу төлөвлөж байгаа вэ?

-Сүүлийн үед бид хоёр олон эвентэд уригдаж байгаа. Ер нь бол гоё байна. Би өөрийгөө магтуулах дуртай. Хийсэн, бүтээсэн зүйлээ үнэлүүлж, магтуулаад, хүмүүст сайн сайхнаар яриулах шиг сайхан зүйл байхгүй гэж боддог.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fan(202.55.188.92) 2023 оны 11 сарын 22

Vhsen ene hvnii ymr duugaa yj duulna ta nart hamaagve hvmvvsee ooriinhooroo goy l bnshdee❤❤❤❤❤\n

0  |  0
Demjigch (103.212.119.212) 2019 оны 11 сарын 01

Amjilt, ay hugjim xemnel ni goyainoo. Clipnees ni neg tiim chuluut setgelgee unertej bnashd. Goyoo daraa daraagiinx ni buteeliig ni xuleej bga sho. :)

0  |  0
zochin(103.229.120.179) 2023 оны 11 сарын 22

lalar yu ve

0  |  1
Boljil bnshd (111.239.136.8) 2019 оны 10 сарын 13

Bichlegiig anh uzeed Peee!

0  |  0
Zochin(98.223.157.144) 2019 оны 10 сарын 14

Манай залуучууд гэж муужгайнаас өөр юм бодохоо болисон, бэлхүүснээс дээш сэтгэхээ байсан. Үнэхээр өрөвдөлтөй үе гарч ирж байна. Яана даа.

5  |  2
Hishigee(103.14.36.170) 2019 оны 10 сарын 11

goy duu bolson bnaa amjilt husii

0  |  0
Ns(139.5.216.120) 2019 оны 10 сарын 12

Za unendee l yadtsan duu bna le. Boojgoogoo duulaad bgamu\n. Xogiin shivees shaatsan medremj 00 bna

2  |  0
Zochin(151.225.232.22) 2019 оны 10 сарын 11

Nudnii shiltegee baisan ni deer yum hogjim ni bol goe l yum techno style mongold bhgui shuu dee.

0  |  0
Гамбир(202.126.88.163) 2019 оны 10 сарын 12

Ямар сонин гамбир шиг царайтай нөхөр вэ

1  |  1
зочин (66.181.190.9) 2019 оны 10 сарын 10

Бүх л хүмүүс хүүхэд насандаа юм үзээгүй пацан ууд байдаг л даа. Сүрхий хүү байна. ЭГО гоор их өвчлөөд байвал тэгээд хэн ч биш шүү дээ.

1  |  0
Hen ch bsn yadgiin..(117.111.10.90) 2019 оны 10 сарын 10

Muu chatsga chin yuu ve..

0  |  0
Боовжгой(103.242.45.60) 2019 оны 10 сарын 10

Юм үзээгүй бацаанууд тэгээд та нарт мөнгө төлөх ёстой юу, дөнгөж гарч ирж байж харин баярлах хэрэгтэй ш дээ\n-“Диско муужгай” дуу хүмүүст таалагдаж, трэнд болж байна. Энд бас бидний хийсэн маркетинг гэж бий. Түүнээс гадна хувь хүмүүс, албан байгууллага дууг маань ашиглаж өөрсдийн маркетингаа хийж, хандалт авч байгаа нь таалагдаагүй.

0  |  3
Боовжгой(103.242.45.60) 2019 оны 10 сарын 10

Юм үзээгүй бацаанууд тэгээд та нарт мөнгө төлөх ёстой юу, дөнгөж гарч ирж байж харин баярлах хэрэгтэй ш дээ\n-“Диско муужгай” дуу хүмүүст таалагдаж, трэнд болж байна. Энд бас бидний хийсэн маркетинг гэж бий. Түүнээс гадна хувь хүмүүс, албан байгууллага дууг маань ашиглаж өөрсдийн маркетингаа хийж, хандалт авч байгаа нь таалагдаагүй.

0  |  2
Наран(202.126.89.211) 2019 оны 10 сарын 10

Ямар хөөрхөн царайлагын

0  |  0
Top