Гаалийнхан ЭРСДЭЛТЭЙ ЗОРЧИГЧИЙН САНД бүртгэлтэй ОХУ-ын иргэнийг саатуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг онилон гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг гаальд мэдүүлэлгүй бэлнээр авч явсан нь тогтоогджээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа аж. 

Монгол Улсын Гаалийн тухай хуулиар Монгол Улсын хилээр таван сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top