ХӨЛБӨМБӨГ: АСА станц түүхэн тоглолтыг шууд дамжуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

МОНГОЛЫН БАГ ТҮҮХЭН ТОГЛОЛТЫН ӨМНӨ

Монголын Үндэсний шигшээ баг өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Япон улсын шигшээ багийн эсрэг тэдний талбайд анх удаа учраа тааран тоглох болно. Сайтама 2002 цэнгэлдэхэд болох тоглолтыг 50 мянга гаруй хүн үзэх тооцоо гарсан бөгөөд тэдний 300 нь багаа дэмжин уухайлах Монголчууд байх нь ээ.

Өчигдөр /2019.10.09/ тоглолтын өмнөх албан ёсны бэлтгэл болж, хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Майкл Вайсс оролцлоо.
 


Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Би 2000 оны эхээр Япон улсад ажиллаж байсан. Тэр үеийн хөлбөмбөгөөс одоогийн Японы хөлбөмбөг тэс өөр болсон гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд мэдээж зөвхөн хожлын төлөө тоглох ч гэлээ энэ тоглолтоос туршлага хуримтлуулах нь юу юунаас илүү чухал. Бүрэлдэхүүний хувьд би нэг солиод байхыг хүсдэггүй. Хоёр жил хагасын хугацаанд бид зөвхөн энэ төвшинд тоглохын төлөө хөлс хүчээ урсгасан. Одоо харин юу сурч мэдсэнээ харуулах цаг нь ирсэн гэж бодож байна" гэлээ. 

Сонирхуулахад, их аварга Асашёорюү Д.Дагвадорж түүхэн тоглолтыг үзэж, багаа дэмжихээр Японд очжээ.  Ахлах дасгалжуулагч Вайсс Асашёорюүг ирсэнд ихэд баяртай байгаа бөгөөд "Тэр бол энэ цагийн домог. Түүнийг зорин ирж тоглолтыг үзэх гэж байгаад баяртай байна. Аварга манай залууст урам зориг өгөх болно" гэжээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а (66.181.183.233) 2019 оны 10 сарын 11

ухсэн АЦНЫ явуулын станц

1  |  0
Top