Утга зохиолын салбарын 2018, 2019 оны Нобелийн шагналтнууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Өчигдөр /2019.10.10/ 2018, 2019 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг Шведийн академи зарлалаа. 

2018 оны Утга зохиолын Нобелийн шагналтнаар Польшийн эмэгтэй зохиолч Ольга Токарчук, 2019 оны шагналтнаар Петр Хандке Австрийн зохиолч шалгарав.

Нобелийн шагналыг дагалдаж зохиолчдод тус бүр есөн сая Швед крон (£746,678) шагнал болж байгаа юм.  

Хамгийн сүүлд 2017 оны утга зохиолын Нобелийн шагналыг Япон гаралтай Их Британийн зохиолч Казүо Ишигүро хүртээд байсан юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсаас 200-аад орчим зохиолч нэр дэвших саналаа хүргүүлсэн. Зохиолчдоос хасалт хийж найман зохиолч үлдээн тэднээс Нобелийн эзнийг тодруулжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top