Алхалтын хурд тархины хөгшрөлтийг тодорхойлдог

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Шинэ Зеландын мянга орчим хүнийг хамруулсан судалгаа алхалтын хурд хүний тархины хөгшрөлттэй холбоотой болохыг харуулжээ. Удаан алхдаг хүний тархи илүү хурдан хөгширдөг байна.

Судалгаанд сургуулийн өмнөх насны хүүхдүүд, ахмад настнууд зэрэг бүх насны хүмүүсийг хамруулсан байна. Удаан явдаг 70, 80 настай хүмүүс хурдан алхдаг үе тэнгийнхнээсээ эрт нас бардаг болох нь тогтоогдсон байна. Урт хугацаанд үргэлжилсэн судалгаанд Шинэ Зеландын Данидин хотод төрсөн 900 оршин суугчид хамрагджээ. Удаан алхдаг хүний тархины хэмжээ бага, тархины бүрхүүлийн нягтшил бага, нарийн судасны эмгэгтэй холбоотой шинж тэмдэг илэрчээ. Эдгээр хүний тархи хурдан хөгширсөн байна.

Үүнээс гадна, эрдэмтэд судалгаанд оролцогчдын гэрэл зургийг найман хүнд үзүүлж, насыг нь тодорхойлохын хүссэн байна. Хөндлөнгийн ажиглагчдад удаан алхдаг хүмүүс наснаасаа хөгшин харагдаж байсан бол түргэн алхаатай хүмүүс овор багатай байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top