1911 оны Үндэсний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан VIII Богд Жевзүндамба хутагт Агваанлувсанчойжиняма (1862-1924)-гийн Түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан “БОГД ХААН 150:НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” сэдэвт үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны аравдугаар сарын 9-25-ны өдрүүдэд гарч байна
Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ оны нэгдүгээр сард зарлиг гаргасан.
Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ой тэмдэглэх ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спротын сайдаар ахлуулан байгуулж, Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )