ОРХОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Эрдэнэт хотын хөгжил дэвшил, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн олон ажлууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд идэвхитэй хийсэн байна. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын “Шинтай” группийн төлөөлөл Орхон аймагт ирж Эрдэнэт-Улаанбаатар хооронд шууд хатуу хучилттай зам тавих асуудлыг судласан бол өчигдөр /2019.10.12/ тус хүрээлэнгийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон таван хүүхдэд тэргэнцэр, аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн таван төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Найдвар”, “Итгэлийн мод” ТББ-ын “Сорхугтани” хүүхэд хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд автомат даралтын аппаратыг хандивлалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн шаардлагатай байгаа тэргэнцэр, ӨЭМТ-үүдийн хэрэгцээнд автомат даралт хэмжигийг гардуулах ёслолд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top