Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Монголын Хуульчдын холбоо энэ сарын 26-нд дөрөвдүгээр их хурлаа зохион байгуулж, их хурлаар шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Монголын Хуульчдын холбооноос их хурлаа товлож, холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжаа гаргажээ.

Хуульчдын холбооны гишүүн  хуульч тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй юм. Тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч байх бөгөөд 60 нас хүрээгүй, эсхүл бүрэн эрхийн хугацаанд 60 нас хүрэхгүй байх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг зургаагаас доошгүй жил эрхэлсэн, ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй байх гэсэн шаардлагууд тавигдаж буй юм.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлэх эрхтэй аж. Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг өнөөдрөөс /2019.10.14/ хүлээн авч, энэ сарын 24-ний өдрийн 17:00 цагт дуусгавар болно. Монголын Хуульчдын холбооны одоогийн ерөнхийлөгчөөр Ж.Хунан ажиллаж байгаа бил

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top