Хууль зүй, дотоод хэргийн албан үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээг тохиолдуулан ХЗДХЯ-аас олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь споргын олон төрөлт наадам юм. Тэгвэл спортын наадмынхаа эхлэлийг бүх нийтийн гүйлтээр эхлүүлэх гэж байна. Бүх нийтийн гүйлт энэ сарын 18-ний 09.00 цагт Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийх бөгөөд сонирхсон хүн бүр бүртгүүлэн оролцох боломжтой юм. Оролцогчид Жанжины талбайгаас Зайсан дахь Танктай хөшөө хүртэл 4 км замыг гүйж туулах аж. Хурд, тэвчээрээрээ манлайлсан эхний 100 оролцогчийг шалгаруулж өргөмжлөл, дурсамж гардуулах бөгөөд 1-р байр 50 мянга, 2-р байр 35 мянга, 3-р байр 25 мянга, 4-15 дугаар байр 10 мянган төгрөгийн шагналтай юм байна. Харин ахмадууд болон өсвөр насныханд тусгай шагнал гардуулах гэнэ. Нийтийн гүйлтэд оролцохыг хүсэгчид Спортын төв ордны 3 давхарт байрлах Монголын Хөнгөн Атлетикчдын холбоон дээр болон онлайнаар бүртгүүлж, дугаараа авах боломжтой юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )