Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Австралийн Перт хотноо аравдугаар сарын 05-ны өдөр “Vibe” олон улсын баллетын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол Улсаас “Classic ballet & Piano school”-ийн бяцхан бүжигчид оролцон гуравдугаар байрын шагнал хүртжээ.

Тодруулбал, “Classic ballet & Piano school”-ийн 4-14 насны 10 бүжигчин уг тэмцээнд оролцож, түүнээс зургаа нь багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн бүжигчин ганцаарчилсан төрөлд амжилттай оролцжээ.

Тэд энэ бямба гарагт эх орондоо ирсэн байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top