Шүүхээс Д.Оюунболд аваргын нэхэмжлэлийг буцаажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Үндэсний их баяр наадамд ес давж түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан билээ. Тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлаар Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан. 

Өөрөөр хэлбэл, аварга Э.Оюунболд нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлээд байсан юм.

Тэгвэл нэхэмжлэл гаргагч Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(202.21.108.75) 2019 оны 10 сарын 16

Шийдээчээ

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 10 сарын 16

МОНГОЛ БӨХИЙН НЭР ХҮНДИЙГ СЭВТҮҮЛСЭН ОЮУНБОЛДЫН ЦОЛЫГ ХУРААХ НЬ ЗҮЙТЭЙ. ЭНЭ БОЛ ТОМ СУРГАМЖ. ХУРААХГҮЙ БОЛ ХОЙТОН ДАХИН НЭГ ДОПИНГТОН ТҮРҮҮЛНЭ.

3  |  0
Top