Улаанбаатар хотоос 800 км, Өмнөговь аймгийн төвөөс 250 км зайтай Сэврэй сум нь 2100 орчим хүн амтай.
Сайхан мэдээ дуулгахад, тус сумын бага ангийн 25 сурагч бадминтоны спортыг сонгон хичээллэх болжээ. Сургуулийн энэхүү санаачилгыг дэмжиж Өмнөговь аймгийн бадминтоны дасгалжуулагч, ОХУ-ын Казань хотноо зохиогдсон 19-өөс доош насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай зохион байгуулан оролцуулсан Б.Сайхантуул багш саяхан тус сумын сурагчдад сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )