II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эрэгтэй цонхоор унаж, амиа алджээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15



Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хоёрдугаар эмнэлгийн цонхоор 53 настай, эрэгтэй А унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач өнөөдөр /2019.10.15/ өглөө 07.00 цагийн үед тус эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор унаж нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач А-д цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн боловч бэртлээ даалгүй нас баржээ. Тэрээр Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. 

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Эмнэлгийн цонхоор хүн уналаа гэх дуудлага ирсэн. Хэргийг шалгаж байна" гэх тайлбар өглөө. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(66.181.182.235) 2019 оны 10 сарын 16

Hetsuu ch ym da

0  |  0
Top