Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтоос 20 км зайд өчигдөр /2019.10.15/ 35 зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус шатсан хэрэг гарчээ.
Азаар хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Автобус шатсан хэрэг өчигдөр гарсан. Тухайн үед автобусанд 35 зорчигч явж байсан. Хэн нэгэн бэртэж, гэмтээгүй. Автобус юунаас болж шатсан нь тодорхойгүй, дүгнэлт хараахан гараагүй байна. Хэргийг шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.
Харин хэргийн урьдчилсан дүгнэлтээр тухайн автобус нь техникийн бүрэн байдлаа хангаагүйгээр шатсан гэх дүгнэлт гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )