Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

2019 оны 10 сарын 15

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр холбогдох дүгнэлтийг гаргасан билээ. Дүгнэлтийн дагуу, тухайлбал, “Ашигт малтмал худалдсан,  худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд...нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын  үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр их суудлын хуралдаанаа 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top