Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр /2019.10.16/ Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны байранд зочлон, “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа.
Түүнийг МХБХ-ны удирдлагууд, Зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн найрсаг угтан авсан юм.
Жианни Инфантино төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгөөд зогсохгүй дараа дараагийн ажлуудад туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Азийн АШТ-ий урьдчидсан шатанд өрсөлдөхөөр шаргуу бэлтгэл хийж буй футзалын үндэсний шигшээ баг, 19 хүртэлх насны шигшээ багийн залууст амжилт хүслээ.
ОУХБХ-ны Ерөнхийлѳгч Жианни Инфантино, 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Юрий Жиркаеф тэргүүтэй зочид өнөөдөр Шинэ Яармаг дахь талбайн нээлтэд оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )