КАТАР 2019: Монголын сагсчид хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо энэ сарын 11-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ. 

ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ДҮН

3х3 эмэгтэй баг


МОНГОЛ 10 : 11 МАДАГАСКАР
МОНГОЛ 10 : 21 БРАЗИЛ
МОНГОЛ 5 : 21 НИДЕРЛАНД


3х3 эрэгтэй баг 

МОНГОЛ 22 : 10 ЙОРДАН
МОНГОЛ 21 : 12 НАМИБИ
МОНГОЛ 15 : 17 УКРАИН


Хэсгийн тоглолтуудаас Монголын эмэгтэй баг шалгарч чадаагүй бол эрэгтэй баг хоёр хожил, нэг хожигдолтой хэсгээсээ шалгарч, хасагдах шатны тоглолтод БНХАУ-ын багтай оноолт таарч, 21:17 онооны харьцаатай ялалт байгуулан, хагас шигшээ тоглолтод ОХУ-ын багт 8:21 онооны харьцаатай хожигдов. Улмаар хүрэл медалийн төлөө хэсгийн тоглолтод хожигдсон Украины багтай дахин оноолт таарч, 20:16 онооны харьцаатай ялалт байгуулснаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй U23 насны шигшээ баг хүрэл медалийн эзэн боллоо.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ERDENET(202.126.89.122) 2019 оны 10 сарын 17

MUNDAG

0  |  0
Top