Олон нийтийн сүлжээнд гудамжинд бие засаж байгаа цагдаагийн алба хаагчийн зураг түгсэн. Тэгвэл олон нийтийн газар бие зассан цагдаагийн алба хаагчийг өнөөдөр /2019.10.17/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнчлэн олон нийтийн газар бие зассан гэх үндэслэлээр Зөрчлийн хуулиар торгох шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэхдээ "Энэ сарын 16-ны өдрийн 18.00 цагт цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Хариуцлага тооцсон нь зөв болжээ. Харин авсан арга хэмжээ тохирсон эсэх нь өөр асуудал байхаа. \nЕр нь олон нийтийн газар ил задгай бие засдаг, хогоо хаа сайгүй хаядаг, машины цонхоор тамхины ишээ хаяж явдаг жолооч нар, энд тэндгүй нус шүлс цэрээ хаяж явдаг иргэдийн ч гэсэн зургийн авч нийтийн сүлжээнд тавьж хариуцлага тооцож баймаар байна. Эргүүлийн цагдаа нар энэ мэт хүмүүст хатуу шаардлага тавьж, арга хэмжээг авахуулж байхыг хүсмээр байна
Гарчиг нь маш буруу байна. Хүн согтуурсан үедээ бие засаж болно, гэтэл энэ гарчигаас харвал согтуу үедээ бие зассан хүнийг ажлаас халсан гэж ойлгохоор болжээ. Эрүүл ч бай, согтуу ч бай олон нийтийн газар бие засаж болохгүй