Дэлхийн цэргийн VII тоглолт БНХАУ-ын Ухань хотод болж байна. Цэргийн наадамд 58 орны 490 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр /2019.10.17/ цэргийн наадмын тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Цэргийн VII тоглолтод Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид гурав дахь удаагаа оролцож байна. Нийт 112 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Батбилэг ахалж байна.
Цэргийн тоглолтын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно.
Жүдогийн тэмцээнд 57 орны эмэгтэй, эрэгтэй нийт 384 тамирчин долоон жингийн ангилалд 56 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Жүдо бөхийн төрөлд "Алдар" спорт хорооны тамирчид болох Э.Ариунболд (60 кг), Б.Эрхэмбаяр (66 кг), Н.Балжинням (73 кг), Г.Алтанбагана (90 кг), Б.Мөнх-Алдар (-100 кг), Х.Цогтгэрэл (+100 кг) эрэгтэйчүүдээ төлөөлөн, Г.Наранцэцэг (48 кг), Э.Бадамгарав (52 кг) Б.Ганхайч (63 кг), Б.Хонгорзул (70 кг), Ш.Сэржмядаг (-78 кг) нар эмэгтэй жүдочдоо төлөөлөн хүч сорино.
Жүдо бөхийн дасгалжуулагчаар ОУХМ, хошууч П.Нямлхагва, ОУХМ, хошууч Д.Батсайхан нар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )