Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино аравдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод айлчилсан билээ. Энэ үеэрээ тэрбээр 2022 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий нээлтийн гоолыг оруулсан Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалд "Катар-2022" ДАШТ-ий финалын тоглолтыг үзэх урилга гардуулсан юм.
ХОЖИГДОЛ УХРАХ ШАЛТГААН БИШ УРАГШЛАХ УРАМ ЗОРИГ
Сануулахад, анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрдугаар шатанд хүч үзэж буй үндэсний шигшээ баг одоогоор гурван оноотой хэсгийнхээ дөрөвдүгэээр байрт бичигдэж байна. Тажикистан, Киргиз зэрэг 68, 86 байр урд бичигдэж буй багуудтай талбайдаа тоглож нэг гоолын зөрүүгээр хожигдсон нь чамлахааргүй үзүүлэлт. "Оноо авах бүрэн боломжтой байсан тоглолтоос хоосон хоцорсон шигшээ багийн залуус тоглолтоос тоглолтод туршлагажиж, урамшиж, хурцлагдаж, үр дүнгээ сайжруулахын төлөө улам хичээж байгаа" гэж Монгол - Киргиз тоглолтын дараа үндэсний шигшээ багийн төвийн хамгаалагч Д.Төрбат ярьсан нь анхаарах зөвлөмж юм.
Монголын шигшээ баг арваннэгдүгээр сарын 19-нд Мьянмарын талбайд зочлохоос өмнө Лаост хамтарсан бэлтгэл хийж, Мьянмартай тоглосныхоо дараа Бангладешт тэмцээнд оролцох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )