Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 14-18 өдрүүдэд нийт 1266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 960 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирчээ. Үүнээс зургаан хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирсон байна.
Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт Увс аймгийн Зүүнхангай сумын I багийн нутаг “Даланбулаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 60км/ шороон замд "Kia Bongofrontier" маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 39 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироожээ. Түүнчлэн өчигдөр /2019.10.17/ 12.20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-өндөр сумын Их залуу багийн нутаг /Сумын төв дотор/ асфальтан замд "Mitsubishi Pajero" авто машины жолооч А нь явган зорчигч есөн настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )