Өөрийгөө ялсан Б.Төрбатын марафонд гүйх мөрөөдлийг биелүүлцгээе

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Түүнийг Б.Төрбат гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг дэмжигч "Ахиллис Монгол" Олон улсын байгууллагаас зохион байгуулдаг "Итгэл, Найдвар, Боломж Улаанбаатар" олон улсын марафонд амжилттай оролцож байснаар нь Б.Төрбатыг олон хүн танина.  

Өөрийгөө, өвчин шаналлыг ялан дийлсэн Б.Төрбат дэлхийн хамгийн том зургаан марафоны нэг “Нью-Йоркийн марафон”-д эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж байгаа юм.

Спорт, уулын алхалт, гүйлтийн төрлөөр хичээллэж эхэлснээсээ хойш эрүүл мэнд, сэтгэл, оюун санааны өөрчлөлтийг  олж чадсан түүний амьдралын зорилго, эрч хүч олон хүнд урам зориг өгдөг.

Мөрөөдлөө биелүүлж, “Нью-Йоркийн марафон”-д уралдахаар бүх хүч, зүрх сэтгэлээ дайчлан хичээж байгаа "Ахиллис Монгол" ТББ-ын тамирчин Б.Төрбатыг дэмжиж, түүний тэмцээний зардалд туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: Хаан банк 5028830285


НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top