"Алтан намар 2019" зургийн үзэсгэлэн "Монгол арт" галерейд гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн газар, Монгол арт галерей хамтран "Алтан намар 2019" судалбар зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 25-31-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Үзэсгэлэнгийн хүрээнд тус галерейтай хамтран ажилладаг МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэл болон түүний гаргасан ном, судалгааны ажлыг толилуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлч, судлаач, оюутнуудад зориулсан уулзалт, ярилцлага аравдугаар сарын 28-нд 14.00 цагт болно. Зочноор багш, урлаг судлагч О.Сосор уригдан оролцох тул та бүхэн сонирхсон асуултандаа хариулт авч урлагийн тухай ярилцахыг уръя.

Холбоо барих утас: 7719-8080

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top