Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд /10 сарын 19-20/ нийт 594 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 439 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 45 хүн гэмтэж бэртсэний зургаа нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд найм, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 8
- Мөргөлдөх хэлбэрээр -2
- Онхолдох хэлбэрээр - 3 тус тус бүртгэгджээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,
- Аравдугаар сарын 19-ний өдрийн 11:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Ар гүнтийн замд Дотоод хэргийн их сургуулийн “Hyundai Aero town” маркийн автобус онхолдож, зорчигч Г, У, Б, А, З, Ц, Т нарын долоон хүн нас барж, зорчигч 31 хүн гэмтсэн.
- Аравдугаар сарын 19-ний өдрийн 19:18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны зам, нэгдүгээр автобусны буудлын замд “Mazda Bongo” маркийн автомашины жолооч, явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
- Аравдугаар сарын 19-ний өдрийн 17:30 цагийн орчимд Дундговь аймгийн Дэрэн сумын дөрөвдүгээр баг “Гучин” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч Х нас барсан.
- Аравдугаар сарын 20-ны өдрийн 21:55 цагийн орчимд Булган аймгийн Баян-Агт сумын хоёрдугаар баг “Ар булаг” гэх газар шороон замд “Hyundai Sonata 6” маркийн автомашин замын хажуу руу гарч судаг мөргөн, жолооч Б нас барсан.
Иймд, хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )