Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, The Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагч, дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан "440Hz records"-ын “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээл сонсогчдын дунд хит болоод байгаа. Тэгвэл тус уран бүтээлийн клип албан ёсоор өнөөдөр /2019.10.23/ цацагдах юм.
"Зүүдний хаалган дээр" дууны аяыг Д.Болд өөрөө зохиосон бол үгийг яруу найрагч М.Отгонбаяр бичиж, амьд хөгжимтэй дуулжээ.
Дууны хөгжмийг The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон бөгөөд The Library records бичлэгийг хийсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )