Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" роман бол дэлхийн уран зохиолын реализмын үеийн сод туурвил юм.
Тус зохиолоос сэдэвлэн бүтээсэн олон арван жүжиг, кино бий. Тэгвэл Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театр ирэх 2020 онд тайзнаа амилуулах гэж байна.
Романаас сэдэвлэсэн жүжгийн зохиол Н.Пүрэвдагва бичиж, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, тайзны зураачаар Т.Ганхуяг нар тус тус ажиллажээ.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл ( 0 )