“Дэлхийн шилдэг удиртгал хөгжим” тоглолт болно

М.Тэнүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн жил бүр уламжлал болгон тоглодог “Дэлхийн шилдэг удиртгал хөгжим” концертыг ирэх сарын 1-ний үдэш үзэгч олондоо хүргэх гэж байна.

Үзэгч, сонсогчдын хүсэн хүлээдэг, захиалдаг тоглолтын нэгд зүй ёсоор тооцох уг тоглолтын хөтөлбөрийг харахад шинэлэг, зоримог сонголт бүхий аж. Манай улсад тоглож байгаагүй дууриудын удиртгал хөгжим анхаарал татаж байна.

Тухайлбал, Монголын үзэгчдийн хэдийнээ танил Чехийн алдарт хөгжмийн зохиолч Бедржих Сметанагийн “Худалдагдсан бэр” хэмээх хошин дуурийн удиртгал сонирхолтой. Английн соён гэгээрүүлэгч В.Шекспирийн “Гамлет” бүтээл хэдэн зууны турш хэдэн янзаар дүрээ хувиргасан гэх вэ. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский уг зохиолын агуулгаас сэдэвлэн “Гамлет удиртгал, уран сэтгэмж” хэмээх хөгжим бичсэн нь алдаршсан.

Гуниг гутрал, гашуудлын цаана ч гоо сайхан нуугдаж байдаг гэдгийг түүний хөгжмөөс мэдэрч болдог. Дэлхийн дуурийн урлагийн Германы “жинхэнэ сонгодог” хэмээдэг Р.Вагнерын цуутай бүтээл “Лоенгрин” дуурийнх нь удиртгал хөгжмийг монгол үзэгчид Филармонийнхоо танхимд анх удаа сонсох нь. Италийн дуурийн урлагийн мастер Ж.Россинийн “Вельгельм Телл”, мөн Германы үндэсний бахархлуудын нэг Ф.Менделсоны “Бартольди”, Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Оффенбахын ‘Oрфейн там’ удиртгалыг ч энэ үдэш үзэгчид гойд таалан сонсох болно. Удиртгал хөгжмүүдийн тоглолтыг хөгжим судлаач Х.Ариунаа тайлбарлаж хүргэнэ.

Улсын Филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтээ хийхийн өмнө үзэгчдийнхээ хүсэлтээр ийм нэгэн онцгой тоглолт өргөн барих гэж байна. Морилон саатна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг:7011-8012, 8800-484, 99919-6623-с лавлаарай

Тоглолтын тасалбарыг: Улсын Филармонийн билетийн касс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top