Снүкер биллярдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч есдүгээр сарын 23-ны өдөр эхэлж аравдугаар сарын 23-ны өдөр аваргуудаа тодрууллаа. Бүтэн нэг сарын турш авхаалж самбаагаа сорьсон Лигийн аварга шалгаруулах тэмцээний 40-49 насны ангилалд 20 гаруй тамирчин өрсөлдөж, тус ангиллын аваргаар Спортын мастер А.Алтансүх тодорчээ.
Тэрбээр Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Лиг, бүсийн тэмцээнүүдэд олон удаа аваргалж байсан манай шилдэг тамирчин төдийгүй Монгол Улсаа төлөөлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм. Спортын мастер А.Алтансүх энэ удаад Лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн учраас энэ сарын 28-нд Туркийн Анталяа хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ангийн анддаа баяр хүргэе .Дэлхийн аваргa ойрхон бна . Амжилт хүсье
Баяр хүргэе дэлхийн аварга болохын ерөөл өргөе
Баяр хүргэе Алтансүх ахдаа. Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе!
Ahdaa bayar hurgeye.delhiin avarga bolooroi.