Дулааны шугамын худагт хүн унаж, нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25



Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар багт дулааны шугамын худагт өчигдөр /2019.10.24/ хүн унаж, нас баржээ.

“Соронз” авто угаалгын төвийн зүүн талд дулааны шугамын худагт хүн унасан байна” гэсэн дуудлагыг өчигдөр 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дөрвөн алба хаагч очиж, 56 настай эрэгтэй Ц-гийн цогцсыг дулааны шугамын худгаас татаж гаргасан байна. Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top