Энэ амралтын өдрүүдээр "Үдшийн галерей"-г зориорой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

 

Уран зураг, дүрслэх урлаг сонирхогчдод зориулан анх удаа "Намрын үдшийн галерей" хөтөлбөрийг Монголын уран зургийн галерейгаас санаачлан аравдугаар сарын 25-наас 27-ны өдөр хүртэл буюу энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна. 

Энэ үеэр  Монголын уран зургийн галерей уртасгасан цагаар буюу шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах юм. Гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулсан урлагийн үйл ажиллагаануудаас гадна дүрслэх урлагийн шилмэл бүтээлийн "Оны шилдэг бүтээл-2019" үзэсгэлэнг үзэх боломжтой .

Та ганцхан тасалбараар бүх үйл ажиллагаанд үнэгүй оролцох боломжтой аж. 

 

Тасалбарын үнэ:

 

  • Том хүн 2000 ₮
  • Оюутан 1000 ₮
  • Хүүхэд 500 ₮

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top