АТГ-аас Л.Болдтой холбоотой Хойд Солонгосоос ирсэн гэх бичгийг ХУУРАМЧ болохыг нь тогтоожээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Хойд Солонгост онгоцны сэлбэг худалдаалахыг завдсан гэх асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд хамаатай гэсэн утга бүхий мэдэгдэл, жиргээг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, сайд асан Х.Тэмүүжин нар гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр /2019.10.24/ хэвлэлийнхний асуултад хариулт өгч, зохих тайлбарыг хийсэн байдаг. Тэгвэл өнөөдөр /2019.10.25/ зарим сайтад "Л.Болд гишүүн 300 мянган ам.доллар залилсныг Хойд Солонгосын прокуророос мэдэгджээ" гэх гарчигтай мэдээллийг түгээжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдын Ажлын албанаас тодруулсан юм. 


-Хойд Солонгосоос Л.Болд гишүүнтэй холбоотой бичиг ирсэн юм уу?

-УИХ-ын гишүүн Л.Болдын байр суурь, үйл ажиллагаатай нь холбогдуулан бүхий л аргаар муу муухай болгонтой холбож, харлуулах, гүтгэх кампанит ажил хүчтэй өрнөж байна. Үүний л нэг хэсэг гэж ойлгож болно. Л.Болд гишүүнийг Олон улсын парламентын холбооны чуулганд оролцож байхад нь л энэ гүтгэлэг хүчээ авсан. Б.Хурцын өмгөөлөгч гэж хүний сошиалдаа тавьсан пост УИХ-ын гишүүний нэр төрд ямар ч аргаар хамаагүй халдах гэсэн санаархал гэж ойлгож болохоор байна.

Б.Хурц нь 2017 онд УИХ-ын байнгын хорооны хуралдаанд Л.Болд гишүүний нэр төрд халдсан гүтгэлэг тараасан. Энэ гүтгэлгийнх нь төлөө Б.Хурцыг шүүхэд өгөөд гурван шатны шүүхээс Б.Хурцын хэлсэн үгэнд өчүүхэн ч үнэн алга байгааг тогтоож Л.Болд гишүүн гүтгэгдсэн байна, гүтгэлэг тараасан замаараа уучлал гуй гэсэн шийдвэр гаргасан.

Б.Хурцын өмгөөлөгч гурван шатны шүүх хэрхэн өрнөсөн процессыг хамгийн сайн мэдэх хүн хэр нь ээ “Хойд Солонгосоос ирүүлсэн бичгийн талаар тайлбараа хэл” гэсэн пост сошиалд цацаад түүнийг нь сайтууд олшруулж, тарааж байгаа нь харамсалтай. Тийм ямар ч бичиг байхгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь батлаад өгсөн байна.

-Энэ бичгийг Б.Хурц АТГ-т дамжуулсан хэрэг үү?

-Та өөрөө тэр бичгийг харсан байх. Хойд Солонгосоос ирсэн гээд байгаа бичиг нь ямар ч тамга тэмдэг, буцах хаяг, албаны хүний нэр ус байхгүй. Ийм бичгийг “надад Хойд Солонгосоос өгсөн” гээд Б.Хурцын талаас гаргаж ирж шүүх хуралдаанд өгсөн ч солонгос хэл, бичиг мэддэг ямар ч монгол хүн шивээд хэвлэх боломжтой гэж үзээд  баримт нотолгоо болгох үндэслэлгүй гээд хүлээж аваагүй. АТГ-т шүүхээс хандаад, ийм бичиг танайд үнэхээр ирсэн юм уу гээд өгсөн хариуг нь хар л даа. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь өөрийн биеэрээ шүүхэд мэдээлэл хүргүүлсэн.

Тэр мэдээлэлд “Б.Хурц 2017 оны зургаадугаар сард тодорхой нэр хаяггүй, дугтуйгүй бичиг өгсөн. БНАСАУ-аас Монголд суугаа Консултай АТГ-аас холбогдож энэ бичгийн талаар тодруулахад ямар ч мэдээлэлгүй байсан” гэж байгаа.

 Эндээс л бүх юм ойлгомжтой болж байна. Зохиомол баримт бүрдүүлж, хуулийн байгууллагыг хуурах гэсэн үйлдэл. Хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд сэтгүүлзүйн ёс зүйг бодсон ч тэр, хэн нэгний бусдыг ямар ч аргаар хамаагүй гүтгэх гэсэн хууль бус үйл ажиллагаанд авталгүй, асуудлыг ул суурьтай дүгнэж цэгнэж, цаад утга учрыг нь эрэн сурвалжилж байж мэдээ, мэдээллээ бэлтгэхийг хүсэж байна. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хачин(202.126.89.146) 2019 оны 10 сарын 29

Лу Болд нээрээ ичихээ бүүр байжээ

0  |  0
Her(202.126.89.146) 2019 оны 10 сарын 27

Boldoo huuramch um bol ta ng xoid colongocd ybchihaad ireech huviin ajillaar

0  |  0
Ner(202.126.89.146) 2019 оны 10 сарын 27

ta nar buh umig l huuramcj evluuleg gedgee boloi ingeh tycam ard tumen dyrgui hurgej bn shuu

0  |  0
Ичихгүй худалч(103.57.92.114) 2019 оны 10 сарын 26

Худлаа юм бол Дашдэлэг гэдэг генерал яагаад ял авав, бас Болд Оросуудад буцаад өгөөд Оросууд гаргах бсан ч гэх шиг ёстой үлгэр ярьж өгсөндөө

1  |  0
Boldod(76.21.189.230) 2019 оны 10 сарын 26

Boldoo barimt chin baigaa shuu. Il bolgoj boldog baihaa toriin nuutsiig.

1  |  0
ЗОЧИН(64.119.21.219) 2019 оны 10 сарын 31

БОЛДЫН АЖЛЫН АЛБА ҮНЭН ГЭЭД МЭДЭГДЭЛ ХИЙХ ҮҮ !!!

2  |  1
ХУРАНДАА(64.119.21.219) 2019 оны 10 сарын 26

ЛУ.БОЛД ГЭЖ АРДЧИЛАЛЫН БУЯНЫГ АМААРАА ГАРТАЛ ЧИХСЭН ПАРАЗИТ !!! ХАНЬ ХАМСААТАН ГЕНЕРАЛУУД НЬ ШОРОНД ОРООД ҮЛДЭЖ ХОЦОРСОНЫГ БАТЛАН ХАМГААЛАХЫНХАН ОДОО Ч ЯРЬДАГ !!! ХАМСААТНУУДЫНХАА АМЫГ МӨНГӨӨР ТАГЛАСНЫГ Ч МЭДДЭГ !!!

2  |  0
zochin(192.82.67.50) 2019 оны 10 сарын 26

baasankhuu chini kharin jinkhene manangiin tuluulugch yum bish uu?

0  |  1
Зочин (64.119.16.154) 2019 оны 10 сарын 26

Хэлмэгдуулэлт

0  |  1
зочин(202.9.43.254) 2019 оны 10 сарын 26

хачин юм болж байна аа

1  |  0
Zochin(66.181.161.75) 2019 оны 10 сарын 27

Jiriin irgen iim yum hiivel heden jil avah bol huuramch bichig barimt geed 5jil uu

2  |  1
Top