Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийг 10 дугаар сарын 29-өөс 11 дүгээр сарын 1-ний хооронд нээх тов гаргаад буй. Налайхын 20.9 км авто замын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам барих ёстой. Тэгвэл 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусаад байна.
Авто замын ажлын хүрээнд, 85.730 м3 хөрс хуулах, 205.800 м3 ухах, 568.538 м3 даланг дүүргэх, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлэх, 18.4 км хэсэгт суурь асфальтаар хучих, 19 км тусгаарлан хаших ажил дуусжээ. Одоо 2.5 км авто замын суурийн доод үеийг дүүргэх, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлуудыг хийж байна. Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусаж, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Сэтгэгдэл ( 0 )