МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг товлолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28


Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Гишүүдийн Ээлжит бус хурлыг 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд зохион байгуулахаар товложээ.

Хурал "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.

МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайлан, Ээлжит бус чуулганы тов зарлах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт /2019.10.23/ хуралдахдаа дээрх хурлыг товлосноос гадна “Токио-2020” олимпийн наадмыг угтан Монгол Улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг идэвхжүүлэх талаар гишүүд санал бодлоо солилцжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улс төрөөс хараат(124.158.88.62) 2019 оны 10 сарын 29

ингэж битгий худлаа зүйл бичиж байгаач. ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг саяхан дуудан уулзаж шоронд ор эсвэл ажлаа өг гэсний дагуу Загаа дарга ажлаа өгч байгаа. Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг Н.Түвшинбаярт өгч байгаа. Ерөнхийдөө Х.Баттулгын шахаа явж байгаа бөгөөд жүдогийн экс удирдлагууд МҮОХ-д ирж байгаа. Ард түмэн тун удахгүй жүдолгийн холбооны нөхдүүдээс бүрдсэн МҮОХ-ны шинэ бүрэлдэхүүнийг харах болно. Загаа дарга ч тэр МУ-ын Еөк ч тэр асуудалтай хүмүүс шүү дээ. Хэрвээ улс төрийн оролцоо Монголын олимпизмд байгаар ОУОХ мэдвэл Монгол улсыг бандах болно.

0  |  0
Top