Өмнөд Солонгосын "SM Entertainment" агентлагт харьяалагддаг хөвгүүдийн алдартай EXO хамтлаг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр уран бүтээлдээ эргэж орох болсноо өнөөдөр /2019.10.29/ зарлалаа.
Хятад, Өмнөд Солонгос гишүүдтэй тус хамтлаг энэ удаа тэд бүрэн хэмжээний зургаа дахь цомгоо гаргаж байгаа юм. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар нэгэн шинэ дуу гаргаагүй бөгөөд хэзээ шинэ бүтээл хийх нь ч тодорхойгүй байв.
Хамтлагийн хамгийн сүүлд гаргасан дуу "Tempo" нэртэй. Одоогоор тус хамтлагийн гишүүд болох Xiumin, D.O цэргийн алба хааж байгаа. Шинэ клипэнд тэд оролцсон эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )