УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраагийн санаачилгаар 2017 оноос эхлүүлсэн “Идэр оюуны ундраа” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилго бүхий энэхүү аяны хүрээнд 3 жилийн хугацаанд МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 20, ХААИС-ын мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 5, нийт 25 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэг олгожээ.
Тэрбээр энэ жил уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т мэргэшин суралцаж буй 10 оюутанд үргэлжлүүлэн олгохоор болсон байна.
Даяаршлын эрин зуунд улс орнуудын нийгэм, эдийн засгийн өндөр хурдтай хөгжлийн түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан, технологи болж байна. Тийм ч үүднээс шинжлэх ухаан, технологид зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг эрс нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу шилжиж, гол хөдөлгөгч хүч, манлайлагч нь чадварлаг боловсон хүчин, эрдэмтэн судлаачид хэмээн тодорхойлж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суралцагсдын тоо эрс цөөрсөн нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул хэрэгжиж ирсний илрэл юм. Монгол улсын хөгжилд шинжлэх ухаан нэн чухал гэдэг нь эргэлзээгүй. Тэртээх 1942 онд дайны хүнд жилүүдэд сууриа тавьж эдүгээ найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны салбарын хөгжлийг бэхжүүлэн бататгах үйлсэд залуу үеэ татан оролцуулах шаардлага бидэнд тулгарч байна.
Тиймээс УИХ-ын гишүүн, доктор А.Ундраа байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусын бүтээлч үйл ажиллагааг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх, энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг оюуны үйлсэд манлайлан оролцохыг уриалж байна.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-нийг дуустал явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нээлтийн үйл ажиллагаа:
Сэтгэгдэл ( 0 )