Монгол Улс, Швед улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээн хүрээнд Шведийн кино урлагийн шилдэгүүдийг Монголын үзэгч, кино уран бүтээлчдэд толилуулах зорилгоор “Шведийн кино өдрүүд”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд аравдугаар сарын 28-31-ныг хүртэл Швед улсын найман уран сайхны кино үзэгчдэд үнэ төлбөргүй хүрэх юм.
Тус кино өдрүүдийг зохион байгуулахад Шведийн улсын БНХАУ-ын Бээжин хот дахь Элчин сайдын яам, Монгол дахь Өргөмжлөлт консулын газар, Шведийн кино институт, АйСинема кино театр, Монголын кино институт хамтран ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )