Урлаг шүүмжлэгчид нэг дор цуглахаараа хэлбэр, бүтэц, утга учрын талаар хэлэлцдэг. Уран бүтээлчид нэг дор цуглахаараа хаанаас хямдхан давирхайн шүүс худалдаж авах талаар ярилцдаг... Зураач Пабло Пикассо
Өнөөх гайхал алдарт зураачийн эшлэлүүдийг уншиж яваад дээрх үгстэй таарсан юм. Уншсаныхаа дараа хэсэг бодлоо. Ёстой л голыг нь олоод хэлчихэж. Түүний цуурайтах үгсээс бидний бодит байдал харагдах шиг болсон учраас. Бид гэдэг нь магадгүй тэд. Тэд гэж манай “Бартер”-ын одууд л даа.
Соёл, урлагийн салбарт жилээс жилд, жүжигчин, бүжигчин, дуучин мэргэжилтэй /Хөшигний цаана мэдээж олон уран бүтээлчид бий. Тэд хийх ёстойгоо л хийж яваа/ олны танил шинэ, залуу эрхмүүд олноор нэмэгдэх болжээ. Манайх шиг жижиг зах зээлд тэдгээр эрхмүүд хэрхэн хөлөө олж буй нь харин ч нэг сонирхолтой. Нэг талаар сошл орчныг чөлөөтэй хэрэглэж болох нийгэмд амьдарч байгаа нь тэдний аз ч юм шиг.
Сүүлийн үед урлагийн мэргэжилтэй сошл од ихээр төрөн гарах болов. Энэ байдал нь манай урлагийг ямар хүмүүс манлайлаад байна вэ гэж бодоход хүргэнэ. Олны танил жүжигчдээ бид шинэ уран бүтээлээс бус саван, шампунийн сурталчилгаанаас л хардаг болжээ. Бүр өдөр бүр шүү. Нөгөө л фэйсбүүк, инстаграмын ачаар. Ес зүйтэй, өөрийгөө үнэлэх өндөр үнэлэмжтэй байх учиртай урлагийнхан маань... Үнэнийг хэлэхэд “Урлагийн хүн” нэр зүүчхээд үсчин, гоо сайхан, хумс, хуруу, хоол, цай рекламдаад явахыг нь харах заримдаа хэтэрхий ичгүүртэй.
Цахим орчин бол олон мянган хүний хэрхэн амьдарч буйгаа илтгэх, илэрхийлэх талбар уу гэвэл тийм. Үргэлж мөнгөтэй, сэтгэл хангалуун байх боломжийг цахим ертөнц хэдэн сая хүнд өгч байгааг бид дэлхий нийтийн жишээнээс харж болохыг үгүйсгэх аргагүй. Гэвч манай “Бартер”-ын уран сайханчид хэрээс хэтэрч байгааг өөгшүүлж болохгүй санагдах. Хэн ч дуугарахгүй, харж суухаасаа энэ нийгэм хэзээ залхах вэ?
Өө, нээрээ тийм л дээ. Энэ тэдний хувьд их том ажил. Их ч хөдөлмөр байх... Ухаандаа нэг ч шинэ дүр бүтээхгүй мөртлөө цахимд дэндүү олон дүрд тоглодог, мэргэшсэн жүжигчид олширлоо л гэж хэлэх гэсэн юм. Цаг тутамд ямар нэгэн зүйл голж шилэхгүй сурталчилж суух болсон тэд хэзээ нийгмийг соён гэгээрүүлэх вэ. Ердөө л энэ.
Урлагийн хүмүүс сайхан харагдах нь чухал биш. Харин гэрэлтэх ёстой. Хүршгүй өндөрт байх учиртай. Үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Гадны одууд мэдээж сошлд од байхыг хүсдэг. Гэхдээ тэд хөлийн хумсаа янзлуулахдаа, өдрийн хоол үнэгүй идэхдээ, захын хувцасны лангуугаар үйлчлүүлэхдээ, худалч хүнд хэрэглэсэн ариун цэврийн цаасаа магтахдаа тулж өөрсдийгөө зарж "иддэггүй". Тэд мэргэжлийн карьер, чадвар, мэдрэмж, амьдралын хэвшил, алдар цуугаараа өрсөлддөг. Тэр хүмүүс сайн үйлс, хүмүүнлэг ёс зүй, нийгэмд үзүүлж чадах нөлөөллөөрөө ялгардаг. Тэд бас биеэ авч яваа байдлаараа, зүүсэн үнэт эдлэл, гоёлоороо, хувцаслалтаараа ялгардаг. Ямар бүтээл хийж, түүнийгээ олон нийтэд хүргэхдээ өөрийгөө яаж харагдуулахаараа үнэ цэнээ илтгэдэг. Хөлнөөсөө толгой хүртэл тэр чигтээ хүмүүсийн сонирхлыг бодлогоор татдаг. Эхлээд бүтээлээ хийж, түүндээ зориулж хэрэглээгээ үүсгэдэг. Тэрийгээ сурталчилдаг, PR хийдэг. Орчин үеийн трэнд, чиг хандлагыг илэрхийлж, тэр нь бусдыг араасаа дагуулж байдаг. Эцсийн эцэст одууд хулхи брэнд хэрэглэдэг үү, хуванцар зүүдэг үү, байгалийн чулуу, үнэт эрдэнэ хэрэглэдэг үү, гоо сайхнаа хадгалахын тулд ямар натурал арга хэрэглэж байна, юу уншиж байна, амьдралын хэмнэл, хандлага нь ямар байна гэдэг нь харж, таашааж, суралцахад сонин болохоос биш тэр од өөрөө зогсоо чөлөөгүй ямар нэгэн сурталчилгаа, ухуулгын шинжтэй "борлуулагч" байх нь онц биш харагддаг.
“Бартер”-ын одуудтай жинхэнэ урлагийн тухай ярих нь одоо нэгэнт оройтсон, инээдтэй, эмгэнэлтэй санагдаж байгаа ч хэлэхийг хүслээ. Бас бичлээ.
Бүтээсэн дүргүй, байгуулсан гавьяагүй тэд хожим хэн болж дурсагдах вэ. Брэндийн жүжигчин, бартер од, сошл уран сайханч... Ямартай ч уран бүтээлч гэж лав дурсагдахгүй. Хэрэв тийм цаг ирвэл Монголын урлагийг мөхсөнд тооц.
Сэтгэгдэл ( 15 )
VERY IMPORTANT INFORMATION\nYou are not favored by the banks, you have a project and you need financing, you need funds to invest in your business.\nFor all your credit or financing needs, do not hesitate to contact me for more information.\nContact:\n\nfabienalicio@gmail.com
САНАЛ НЭГ БАЙНАА
SHVVDERTSETSEG OD YUMUU HAHAHA BITGII INGEJ UURSDIIGUU DOOSHOO HIIJ BAI TER EMEGTEI CHINI HEZEECH OD BAIGAAGVI
Hurim nairand gaviyat tsoltoi neg muuhai avgai minii hani geed neg zaluu daguultsan tenegteed yvj bdgiin.Urij duuluulaad bgaa ter humuus zochdoo hundetgehgui bgaagaa uhaardag bolov uu.Iimerhuu hyamd hognuudad mungu tulj bhaar zochdoosoo saihan yruul avchih heregtei dee.
Шуудэрцэцэг бил уу хэрэглэсэн даамсагаа гайхуулаад байдаг чинь
Манай одууд хямдхан. Ёооё реклам нь кино кино .нутгийн зөвлөлөөр дамжуулж билет шахахаа боль.нутгийнхаа уулзалтад өөрсдөө ирээд дуулдаг бай .хахир хоолойгоор баруун солгойгүй хашгирсан та нар ямар ч инженерээс давж гарахгүй гэдгээ мэд
Hamgiin aimaar reklam bol duuchin Uka solongos s irdeg tuuver yuhan heehen hog goo saihnii yum zaraad bdag zaya
Unen shuu. Insta aar duuren shuudee.
Hehe ra bid oorsdoo urlag sonirhdoggui yum chin. Demjij uzej myalaah hunguu naad hed chin oor yaj amidrah yum? Ehleed urlagt tsag mongoo zarasd surchih
Ёстой голыг нь олоод бичиж, урлагынхаан та нарын өмнөөс хошингого улайх үе зөндөө гардаг шүү, ялангуяа хошин шогыг балайнуудаа
Найрхурим хийж одонцор нэртэй хэсэг бүлэг айлгүй гоё ганган залуус хүүхнүүлийг баяжуулж тэнэгтэх юм аа.мэдлэгтэй нь од биш айж ичихээ мэдэхгүй мөнгөий төлөө эрээ цээрээ алдахгүй явдаг нь сайхан амьлагдаг болчихсон мунхаг ард түмэн минь дэн
Дуулаж чадахгүй дээрээс нь нөхөр сүүдрээсээ салж алдаршина. Энэ тэндхийн юм рёкламдана. Найр хуриманд дуулна.
Манайхан тайз дэлгэцэнд толосон дүрд чинь өгсөн алдар цолоо Цай хоол цамц өмд дууны клипэнд тоглож битгий гутаа Ардын жүжигчин гавьяатууд минь арай ч дээ цай уугаад хөлс нь чийхэрдэг 3 минутын хэсэгээ Эм барьчихаад энэ байхад үхэхгүй гээд байгаа чинь хүн хуурч мөнгө олдог арганд олныг хуурч байгаа гэдэгээ ойлгодог болов уу.
Голын олоод хэлчихэж Эмгэний дүр тодорхой өвгөн бас ойлгомжтой Нөгөө л гэр бүлийн ардын цолтонгууд . Манай реклам хийдэг байгууллагууд ч гэсэн хэдхэн хүн дотор эргэлдэнэ. Нэг сайхан хөдөөний гүндүүгүй харчууд ориг өвөө эмээ нар байхын тэднийг олоод харчих чадваргүй ядмаг сэтгэлгээтэй өөрийгөө эвдэхмзориг зүрхгүй найруулагч нар байхын даа хөөрхийНаад захын Цахиур Төмөрийг Налайхын Нябо г олж тоглуулсан гээд л хичээл номонд нь заагаад диплом өгсөн баймаар юм.Зөвхөн 2 хөршөөсөө хар лдаа Алла Пугачева . Бёлов Чингис Баасан Хуан жу гэг нарын тоглосон рекламыг олж үзсэн үү жүжигчид ээ.
Овоодоо Монголд бас ингэж хэлдэг хүн байжээ.