"Frozen 2" киноны дууг Өмнөд Солонгосын дуучин амилуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

"Frozen 2" киноны soundtrack-ийг дуучин Тэёон амилуулж байгааг "Disney Korea" өчигдөр /2019.10.29/ мэдэгдлээ. 

Дуучин Теёон нь Өмнөд Солонгосын алдарт "Girls Generation" охидын хамтлагийн гишүүн юм. Энэ жил 30 настай тэрбээр хамтлагаасаа тусдаа гаргасан соло уран бүтээлүүд нь ихээхэн амжилтад хүргэсэн. 

"Frozen" хүүхэлдэйн киноны эхний анги 2013 онд нээлтээ хийж, ихээхэн амжилт олж байсан. Киноны “Let it go” дуу ч хүн бүхний дуртай дуу болсон.

Тус бүтээлийн дараагийн анги энэ оны арваннэгдүгээр сарын 27-нд дэлхий дахинд нээлтээ хийх юм. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top