Баян-Өлгийд сураггүй болсон эмэгтэйн цогцсыг Ховд голоос олжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн иргэн, 23 настай эмэгтэй энэ сарын 23-ноос хойш сураггүй болоод байв. Алга болсон Л нь Ховд их сургуулийн дөрөвдүгээр дамжаанд сурдаг бөгөөд энэ сарын 23-ны 07:00 цагт ах Н-ийн гэрээс хичээлдээ явахаар гарснаас хойш сураггүй болсон билээ.

Түүнийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газар, “Ховд” их сургуулийн оюутнууд болон ар гэрийнхэн нь тасралтгүй тав хоног эрэн хайсан бөгөөд өнөөдөр /2019.10.30/ Л-ийн цогцсыг Ховд голоос олжээ.

Эмэгтэйн үхлийн шалтгааныг тогтоохоор аймгийн Цагдаагийн байгууллага ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top