Монгол улсад бодибилдинг үүсч хөгжсөний 20 жилийн ойг угтаж бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 25-29 нд Монголд зохиогдохоор болжээ. Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн энэ тэмцээнд АНУ-ын Холливудын алдарт жүжигчин, дэлхийн бодибилдингийн долоон удаагийн аварга Арнольд Шварценеггер манай улсад ирэх гэж байгаа юм байна. Жилийн өмнөөс ярьж төлөвлөөд Бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очир өнгөрсөн гуравдугаар сард болсон “Арнольд Классик” тэмцээний үеэр Монголд ирэх урилгыг түүнд гардуулжээ. Мөн уг тэмцээний үеэр Бодибилдингийн холбооны ерөнхийлөгч Адел Фахем Монголд ирэх гэнэ. Азийн аварга шалгаруулах тэмцээн их өргөн хүрээнд болдог гэдэг утгаараа улсын нэр төр хийгээд эдийн засагт тодорхой хэмжээгээр түлхэц болно гэж тэмцээнийг зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )