Сүүлийн тав хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1113 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 818 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас баржээ. Үүнээс нэг хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.
Тодруулбал, өчигдөр /2019.10.31/ 07.40 цагийн орчимд Дорнод аймаг Цагаан-Овоо сумын III багийн нутаг “Салхит” гэх газар /Аймгийн төвөөс хойш 67км/ шороон замд авто машин онхолдож, зорчигч 45 настай эмэгтэй нас баржээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын замд "Honda insight" авто машины жолооч Toyota Mark X маркийн авто машинтай мөргөлдөж, зорчигч 51 настай эмэгтэй А нас барж, хоёр хүн гэмтсэн хэрэг гарлаа.
Сэтгэгдэл ( 0 )