Н.Лүндэндорж ШЕЗ-ийн даргын тамгыг Л.Атарцэцэгт үлдээлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлиг гаргасан билээ.

Тэгвэл дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.11.01/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.57.95.25) 2019 оны 11 сарын 01

ОЛон жил шүүгч хийсэн чамбай хүнд үлдээж байна шүүхийн хамт олны дотор их нэр хүндтэй гэдэг юм билээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хийхээр л хүн дээ

0  |  0
Top