Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Соёл-Экологи” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүллээ. Энэ удаа “Нүүдэлчдийн ахуй соёл бол эко соёл мөн” уриан дор оюутан залуус, сурагчдын дунд зохион байгуулан ажиллалаа.
Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой болж сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгаа онцлогтой юм. Аяны хүрээнд дараах цогц ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
1. “АРГАЛ ТҮҮХ” УРАЛДААН
Энэ бүх ач холбогдлыг ойлгуулж монгол ахуй соёлтой оюутан залуусын дунд зохион байгуулж ач холбогдлыг нь таниулахын зэрэгцээ өөрсдийн оролцоог нь хангаж амралтын өдрүүдээр цэвэр агаарт, хамт олгоороо аргал түүж уралдсан. Нийт 250 гаруй шуудай аргал түүсэн байна.
2. “САЙН ҮЙЛСИЙН АЯН”
Аяны хүрээнд залуучууд маань түүсэн аргалаа нийслэлийн гэр хорооллын айлд бэлэглэх ажлыг зохион байгууллаа. Энэ нь залуусыг нийгмийн сайн үйлсэд уриалан дуудсанаас гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж болохыг харуулсан ажил боллоо.
3. “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай “Мод тарих үндэсний өдөр”-т нэгдэж иргэн бүр мод тарих үүргээ гүйцэтгэлээ. Баянзүрх дүүргийн 146-р цэцэрлэгийг сонгосон нь хүүхдийн орчныг ногооруулах, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хотын цэцэрлэгжүүлэлтэд хувь нэмрээ оруулах, арчилж ургуулах боломжтой байх гэсэн олон зорилгыг агуулсан юм. Эх орон, байгаль, дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад Соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчид нэгдэж чадсан юм.
4. “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, БҮТЭЭЛЧ СОЁЛ” бүтээлийн уралдаан
Ерөнхий боловсролын сургууль, оюутан залуусын дунд зохион байгуулсан дахин боловсруулах боломжтой хаягдлыг ашиглан урлагийн бүтээл хийх уралдааныг зарлан явуулсан бөгөөд 40-д бүтээл ирснээс,
5. “НҮҮДЭЛЧДИЙН АХУЙ СОЁЛ БОЛ – ЭКО СОЁЛ МӨН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Оюутан, судлаач эрдэмтдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж нүүдлийн ахуй соёлтой Монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлал, ёс заншил, философийг судлан цаашдын үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх, хүн бүрт бага наснаас нь хэрхэн ойлгуулж, мэдүүлэх, таниулах арга зүй, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санал санаачлагыг гаргасан үр дүнтэй хурал болсноос гадна хурлыг Монголын ахуй бүрэлдсэн орчныг бүрдүүлэх хийсэн нь анхаарал татсан онцлог ажил боллоо. Мөн илтгэгч нарын судалгааны ажлын эмхэтгэл хэвлэгдэн гарч олны хүртээл болсон төдийгүй сонирхсон бүхэнд нээлттэйгээр http://culture.gov.mn/ сайтад байршуулах юм.
“Нүүдэлчдийн ахуй соёл бол эко соёл мөн” аян нь 2019 оны аравдугаар дугаар сарын 01-31-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд Монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт зан үйл, философи нь өнөөгийн цаг үед экологийн тэнцвэрт байдлыг хангасан зан үйл байсныг хойч үе, залуучуудад таниулах, оролцоог хангах зорилго бүхий аян болж өрнөлөө.
Цаашид:
1. Судалгааны ажлуудыг улам бүр гүнзгийрүүлж, шинжлэх ухаанжуулах
2. Хүүхэд багачуудын энэ чиглэлийн сургалт, хүмүүжлийн ажлыг хамтран зохион байгуулах
3. Бусад их, дээд сургуулиудыг энэ аянд уриалан дуудах
4. Үндэсний хэмжээнд жил бүр нэг сар аяныг уламжлал болгон зохион байгуулдаг болох гэсэн санал, санаачлагууд гарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )