ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон юм.
Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл одоогоор шүүгдэгч Б.Амархүү болон түүний хоёр өмгөөлөгч шийдэх тогтоолтойгоо танилцаагүй байна. Хуульд зааснаар анхан шатны шүүхээс гаргасан шийдэх тогтоолтой 14 хоногийн дотор танилцаж, давж заалдах хүсэлтээ шүүхэд 14 хоногийн дотор гаргах ёстой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Чи ямар нүүрэндээ давж заалдах гээд байгаа новш вэ?