Монгол Улс анх удаа САГСАН БӨМБӨГИЙН төрлөөр олимпод оролцох эрхээ авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг албан ёсоор зарлалаа.

Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн аль аль чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан ч зохион байгуулагч Япон улс эрэгтэй багаа олимпийн наадамд оролцуулах шийдвэр гаргаж, давуу эрхээ ашигласан тул Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн багт “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхийг албан ёсоор олголоо. 

Ийнхүү Монгол Улс сагсан бөмбөгийн төрлөөр буюу багийн спортоор түүхэндээ анх удаа олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.

Эрэгтэй багийн тухайд боломж дуусаагүй. Манай тамирчдыг хоёр гол тэмцээн хүлээж байгаа бөгөөд тус тэмцээний үр дүнгээс шалтгаалан "Токио-2020" олимпийн наадмыг зорих боломжтой. 
 


Тодруулбал, 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох олимпийн эрхийн төлөөх тэмцээнд нийт 20 баг оролцох бөгөөд Монголын 3x3 төрлийн эрэгтэй шигшээ баг чансаагаар нэгээр эрэмбэлэгдэж, тус тэмцээнд өрсөлдөнө. Энэ тэмцээнээс олимпийн нэмэлт гурван эрх олгох ба алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн багууд олимпод оролцох эрхтэй болох юм. Харин энэ тэмцээнд шалгарч чадаагүй дэлхийн чансааны дараагийн зургаан баг мөн ирэх оны дөрөвдүгээр сард Унгарын нийслэл Будапешт хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх боломжтой. Тус тэмцээнээс нэг буюу аварга болсон багт олимпод оролцох эрх олгоно. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5(66.181.161.33) 2019 оны 11 сарын 02

Saihan

0  |  0
Ganvhuluun Davaa(207.237.241.80) 2019 оны 11 сарын 02

Bayar hurgye

0  |  0
Од(192.82.73.124) 2019 оны 11 сарын 01

Баяр хүргэе ээээ

0  |  0
Bravo(66.181.161.60) 2019 оны 11 сарын 03

❤️

3  |  0
Top