Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон билээ.
Тэрбээр Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" компанийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, хуулийн байгууллага шалгаж байгаа юм.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж шүүхэд албан хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр цагдан хоригдож байгаа З.Баянсэлэнгийг талийгаач дүүгийнх нь оршуулгад оролцуулахыг хүссэн байна. Талийгаач дүүгийнх нь оршуулга өнгөрсөн баасан гарагт болжээ. Гэвч З.Баянсэлэнгийг батлан даалтад гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн үндэсний комиссоос хүргүүлсэн албан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байгаа бөгөөд хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 6 )
Бөөсөнд хутга гэгчээр юм .Цаана чинь ЭТ. ХХБ, Самурай,Чингис бондууд,Хөгжлийн банк гэх мэт зах нь харагдахүй дээржм байхад ЗГ-ын тогтоол хэрэгжүүлсэн гэж энэ хүүхнийг хорьдог нь ч бодит шалтгаан биш биз. Шүүх гэж ХАХУУЛьдаа дарагдаж илжирсэн газар.
засангийн ажилтан ба зочин хоёрт: тавласан үг чинь та хоёр дээр биелэх болтугай. Тэнгэр хүнийг алагчилдаггүй бөлгөө
Арай дэндэж байна. 7-ны өдрийн бослогод оролцож луйварчидыг төрийн эрхнээс зайлуулцгаая
Хэлмэгдүүлэлт хашраалтаа зогсоох хэрэгтэй. Дараагийн сонгуулд оруулахгүй болгох гэж МАН-ынхан бүх л бохир аргаа хэрэглэж байна. 2020 онд МАН ялагдаж шудрага ёс тогтоно.
Өмгөөлөгч Л.Мөнхсайхан гэгч МУИСт багш байсан М.Энхболдын өмгөөлөгч бууны нохой бээжин хав Бямбадорж нар ялтныг өмгөөлж ялаас чөлөөлөхгүй шүү. Төрсөн дүү нь ч биш байх . Үргэлж залилан хийхээ больцгоо нүгэл нүдээрээ тэнгэрт ниргүүлж л таарна
tusgaarlasan dree