Анхмаа ”Зүрх чам руу” дуугаа хит болгох нарийн арга сэджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08


  “Гурван” охин хамтлаг бие даасан “Жинхэнэ хайр” тоглолтоо хийснээс хойш урт хугацааны завсарлага авч хувийн амьдралдаа анхаарч  эхлээд байна.  Хамтлагийн ахлагч Соло “Говь” брэндийн нүүр царай болж олонд танигдсан  загвар өмсөгч  Э.Энхболдтой нэг хэсэг хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэдний хайр сэтгэл удаан үргэлжлээгүй. Загвар өмсөгч Э.Энхболд УЭДС-ийн багш, дизайнер Д.Отгонжаргалтай гэрлэж, үрийн зулай үнэрлэснээр дуучин бүсгүйн дурлал  дурсамж болон үлджээ.  Хамтлагийн гишүүн Ану шинэхэн найз залуутай болоод уран бүтээлээсээ илүүтэй олон цагийг түүндээ зарцуулж байгаа гэнэ. Нэг хэсэг дуучин Б.Амархүүтэй нэр холбогдоод байсан  Г.Анхмаа энд тэндхийн нэвтрүүлэгт оролцохдоо “Би ёстой юу ч мэдэхгүй ээ. Амархүү л өөрөө надад сайн болсон юм байгаа биз. Орос найз охиноо надаас болоод хаячихвий дээ хэмээн ихэд санаа зовж байна”  хэмээн олны анхаарлыг ихэд татах болжээ.  Сайн муу алинаар нь ч хамаагүй  олны анхаарлыг татаж чадвал мартагддаггүй гэдэгчлэн Анхмаа ийнхүү  “Зүрх чамруу”дуугаа хит болгох нарийн арга сэдсэн гэнэ шүү.

 М.Гэрэлгуа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top