Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2012 оноос хойш Орифлэйм Монгол ХХК-ний дэмжлэгтэйгээр соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй авьяаслаг, мэргэжилдээ идэвхи санаачлагатай шилдэг оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын Консерваторийн найман авьяаслаг, шилдэг оюутан 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг хүлээн авлаа.
Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөр нь үндэсний болон сонгодог хөгжим, дуу, бүжгийн чиглэлээр амжилттай суралцаж буй нийт 78 оюутныг дэмжиж, 65 сая төгрөгийн санхүүжилтыг олгон, Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна.
2019-2020 оны тэтгэлэгийг дуурийн дуулаачийн гуравдугаар курсын оюутан Б.Уртнасан, Б.Эрдэнэтуяа, Хийл хөгжмийн нэгдүгээр курсын оюутан Н.Солонго, Шанз хөгжмийн хоёрдугаар курсын оюутан Э.Сарангоо, Морин хуурын хоёрдугаар курсын оюутан Г.Лхам, Гобой хөгжмийн гуравдугаар курсын оюутан О.Анужин, Хөгжмийн зохиомжийн гуравдугаар курсын оюутан А.Хурц-Амгалан, Ардын бишгүүрийн гуравдугаар курсын оюутан Д.Барсболд нарт олгохын ялдамд сурлагын өндөр амжилтыг хүсэж, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах авьяаслаг уран бүтээлч болохыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл ( 0 )